2013 (2014) оны Намар, Өвлийн хувцасны чиг хандлага
Дэлхийн загварын долоо хоногууд ирэх улирлынхаа загварын чиг хандлагыг тодорхойлдог. Тэгвэл 2013 оны 4-р сард болсон Парис, Лондон, Милан, Нью Йорк хотуудад болж өндөрлөсөн загварын долоо хоногоор энэ оны намар өвлийн хувцасны чиг хандлага тодорхойлогдсон гэж хэлж болно. Дэлхийн алдартай загварын компаниуд илүү хар бараан өнгийн дэгжин загваруудыг танилцуулсан. Dolce&Gabbana энэ загварын долоо хоногоор барокко стилийн хээнцэр чамин хээ угалз, намирсан торгон материалиар хийгдсэн загваруудыг толилуулсан бол Burberry брэндийн хувьд илүү сонгодог хэв маягийг илэрхийлсэн хэрнээ энгийн чөлөөтэй загварыг энэ намар өвлийн чиг хандлага болгон зарлажээ.

Барокко стилийн хувьд маш эрхэмсэг, язгууртны тансаг чамин шинжийг хадгалсан бөгөөд торго, тор, хамба хилэн болон ноолуур зэрэг үнэтэй материалыг металл чимэглэл болон янз бүрийн тансаг хээ угалзтай хослуулан хэрэглэдэг. Харин өнгөний хувьд намар, өвөлд маргад ногоон, улаан хүрэн, үзмэн ягаан зэрэг эрдэнийн чулууны өнгө давамгайлах бөгөөд мөн сэрүүний улиралд зориулагдсан гэдэг утгаараа хар, хүрэн, саарал гэх мэт үндсэн өнгүүд ч мөн байх юм. Эрдэнийн чулууны өнгө нь хүнийг амрааж тайвшруулж, тансаг байдлыг мэдрүүлж сэтгэл ханамжийг өгдөг байна.
0 comments:
Post a Comment