Үндэсний хувцас

Монгол үндэсний хувцас
Аливаа ард түмний эд өлгийн соёлын нэгэн дурсгал нь хувцасны соёл мөн билээ. Түүнд тухайн иргэн зоны угсаатны өвөрмөц дүр төрх тод тусдаг байна. Монголчууд түүхийн урт удаан хугацаандаа өөрийн түүх, соёлыг бүтээнгээ үндэсний өвөрмөц хувцас, гоёлыг бий болгожээ. Монгол үндэсний хувцас нь монгол орны цаг уур, хүн ардын эрхлэн буй аж ахуй, хэв шинж, дадсан зан суртал, эрхэмлэж заншсан сэтгэцийн үнэлэмж, дээдлэн хүндэлдэг соёлын хүрээ, дагаж ирсэн нийгмийн хэв журамтайгаа нягт уялдсан онцлогтой ажээ. Иймээс хувцасны судалгаа нь түүх угсаатны зүйн шинжилгээнд чухал байр эзэлдэг юм. Түүхийн сурвалж мэдээнээс үзвэл, монголчууд эртнээс нааш хувцасны хууль гаргаж, харьяат улсын дотор журамлан мэдүүлж, даган мөрдүүлсээр иржээ. Монгол газар анхны төр байгуулсан Хүннү нар өөрийн хувцасны хуультай байсны дээр Киданчууд 928 онд Ляо улсыг байгуулаад мөн хувцасны дүрэм зохион хэрэгжүүлсэн байна. Монголын эзэнт гүрний цагт их хаан Мөнх 1252 онд, Хубилай 1275 онд тус тус хувцасны тухай хууль гаргаж хувцасны хэв маягийг тогтоожээ.
Монгол оронд явуулсан олон удаагийн эрдэм шинжилгээний судалгаагаар илрүүлсэн эрт хожмын хүн иргэний хувцас хунар, гоёл зүүсгэл, зэр зэмсгийн талаархи баялаг хэрэглэгдэхүүн нь бичгийн болон угсаатны зүйн судалгааны баримтаар амьдруулан эртний Монголчуудын хувцасны хэв маягийг нөхөн сэргээх биет дурсгал болж чадна. 20 дугаар зууны 21 онд мандсан Ардын хувьсгалаас өмнө үед Монгол эрдэмтэн, сэхээтэн хүмүүс монгол хувцасны талаар сонирхон бичиж үлдээсэн нь зүйл нэлээд буй нь хувцасны түүхийг ойлгоход түшиц хэрэглэгдэхүүн болж байна.
Монгол хувцасны тухйад хуучин өтгөсийн туурвисан нэлээд бүтээл байдгаас дурьдвал. Гэлэн Дорж "Эхнэрийн хувцас, чимэг хийгээд ер байдал дурьдсан заншлаар  байх ба ёс бусыг хорьсон бичиг", ардын хувьсгалаас хойш 1930-аад онд Монгол Ард Улсын бичгийн хүн, угсаатны зүйч Г. Бадрах "Монгол хувцасны эртний өгүүлбэр" хэмээх зохиол туурвижээ,  урлаг судлаач Х. Нямбуу 1978 онд "Орчин үеийн монголын заншил, ёс горимын төлөвшил", 1993 онд "Монгол хувцасны түүх" номо о бичиж туурвижээ.
Монгол хувцсыг шинжлэн зурах талаар өвөө маань Ү. Ядамсүрэн 1950-иад оноос чармайн оролдож, монголын олон ястны хувцас гоёлын тоймыг зуран "БНМАУ-ын ардын хувцас" гэсэн гар зургийн цомгийг 1967 онд нийтлүүлсэн, Богд хаант улсын үеийн ямбаны хувцсыг ялган зурж "Монголын хуучин зэрэг дэвийн хувцас" гэсэн цомгийг бүтээжээ, мөн монгол цамын баг өмсгөлийн бүрэн зургийг зурж цомог гаргажээ. "Монгол үндэсний хувцас" цомгоос  нь зураг  орууллаа
     барга  эхнэр                                              дархад
буриад эмэгтэй                                           буриад эрэгтэй
баяд
        дарьганга                                                         дөрвөд
        эрд гарсан хуучин цагийн хувцастай бүсгүй             
                     халх эхнэр                                        халх эрэгтэйн өвлийн хувцас

казак 
хотон                                            мянгад
   өөлд                                                       торгууд
        урианхай эхнэр                                                   урианхай эрэгтэй
          захчин эмэгтэй                                   захчин эмэгтэйн өвлийн хувцас
             үзэмчин                                             халх хувцас
зуны дээл
Үндэсний хувцас олон зууны турш ястан үндэстний угсаатны зүйн үнэмлэх нь болж, ард түмний соёлын өвийг хадгалж иржээ. Тухайн үндэстэн ястан дотроо нас, хүйс, нийгмийн байдлын ялгааг хувцас илэрхийлдэг байсан нь манайд мөн тусгалаа олсон байдаг. Монгол үндэсний хувцас нь тэдний голлон эрхэлж ирсэн аж ахуй, байгал цаг уурын нөхцөл, зан заншлын онцлогыг илэрхийлдэг. Угсаатан ястны хувцас нь Монгол туургатны нийтлэгийг тусгах боловч түүхэн хөгжлийн урт удаан хугацаанд өөрийн гэх өвөрмөц онцлогийг бүрдүүлжээ. Хувцас бол тэдний эрхлэх аж ажуй, газар нутгийн онцлог, хүрээлэн орчны буюу зэргэлдээ нутгийнханы нөлөөлөлтэй нягт уялдаж байдаг онцлогтой юм.  
 Дарьганга
Сүргийн хүүхэн
Шүрэнд дуртай
Халхын хүүхэн
Гаансанд дуртай гэдэг үг байдаг. 
Угаас дархаараа гайхагдсан ард түмэн нь ур нарийн хийцтэй мөнгөн эдлэл дээр улаан шүрээр чимдэг онцлогтой ба үс нь халх эмэгтэйн үстэй төстэй юм. Зуны улиралд эрчүүд бөс даавуун тэрлэг өвөл бусад монголчуудын нэгэн адил хонины нэхийгээр оёсон үстэй дээл, хавар намрын сэрүүнд "ханжаар-хантааз", "давхац-хүрэм" өмсдөг. Эхнэрүүд нь дулаан цагт эхнэр дээл, урт ууж, өвөлд мөн адил хийцийн нэхий дээл өмсөж байжээ.Дарьгангачууд хилэн малгай, тоорцог, товь, маахууз, овоодой, шовгор оройтой малгай өмсөхөөс гадна чихэвч бас алчуур зангидана. Өвлийн цагт адуу манахдаа жирийн ард нь ямааны дахтай, ихэс дээдэс язгуурын хүмүүс нь чонон дахтай байдаг байна.
Үзэмчин
Малгай зүүсгэл нь нэг цогц. Дан улаан шүрээр чимэглэж, дундуур нь мөнгө тана зэргээр чимэглэл хийдэг онцлогтой юм. Монголын Сүхбаатар аймагт Үзэмчин нар амьдарч байна. Ууж нь үзэмчин эзэгтэйн ёслолын өмсгөл юм. Уужны энгэр, цээж хоёр нь хөл, алх гэсэн хоёр анги эмжээртэй. Дээд алх эмжээр нь төө урт, сөөм өргөн юм. Хол шилжээр (эмжээр)-ийг өнгийн солонгон тууз, морин саа зэргээр хийдэг. Уужны хормойн захаар шилжээр, өргөн тасам, солонгон тууз, морин саа барьж эмждэгээрээ бусдаас ялгаатай. Уужинд нь баруун, зүүн ташаа хийдэг бөгөөд ар хормойдоо оноотой байдаг байна.
 
Барга 
Халх эхнэрийн дээлээс санаа авч хийсэн гэдэг ба толгойн гоёл нь 13 мөнгөн чимэглэлтэй. Үсний гэр хэрэглэдэггүй гэдгээрээ онцлог юм. Эхнэр хүмүүс үсний гэрэнд үсээ хийсэн байгааг та бусад ястны хувцаснаас харж байгаа байх. Барга нар нь Монголын Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд амьдарч байна. 
 Халх Эрэгтэйчүүдийн дээлний зах болоод энгэрийн эмжээр нь дан, энгэр уужим тавиу, ханцуй өргөн, урт, ар хормой нь урд хормойноосоо тавиу байдаг.
Монгол эрчүүд гоёлын дээл хувцаснаас гадна мөнгөн эмээл, хазаар, сайн модоор хийж яс, мөнгөөр чимэглэсэн ташуур, урт сайхан уурга, бугуйл эдлэн гангардаг байжээ. Мөн уран хийцтэй мөнгөн хэт хутга, соёо цохилуур, хаш, манан соруултай гаанс, үнэт чулуун хөөрөг, мөнгөн аяга, алт, мөнгөн бөгж тэргүүтнээр гоёдог байжээ. Хэт хутга, тээг, гаанс, тамхины хэрэглэл нь эр хүний эдлэл хэрэглэл нь юм. Хэтийг тээгэнд дундаа гогцоотой утсанд сүлжээд цуваа цэг гаргадаг ба эмээлийн тоног хэрэглэлдээ мөнгө сийлбэртэй оюу ихэвчилэн хэрэглэдэг. Хутганы хуй иш ховилийг хээлдэг. Тамхиний хэрэглээнээс гаансны толгойд цэцэг гөрмөл дэл тохим хийдэг. Соруул нь хээгүй дотор нь мөнгөн хаж хийж бөгжилдөг.
Халх эхнэр хүн түнтгэр мөр, урт ханцуйтай дээлийг гол төлөв тод өнгийн торгоор хийж өмсдөг. Бас дээлийн гадуур давхар өмсөх "ууж" хэмээх өмсгөлтэй байжээ. Халх эхнэрүүд дээлийнхээ ханцуйг гол төлөв хоргойгоор хийдэг. Эхнэр хүний дээл нь ханцуйны уг мөрний залгаасаараа дээш илүү гарсан түнтгэр мөртэй байдаг. Мөн дээлийн хормойн хоёр хажуу талд оноо гаргаж, энгэр, хормойг тойруулан хэдэн үе эрээн туузаар эмжсэн байдаг. Дээлийн нударга хийх эд нь голдуу цэнхэр, хөх, хөх цэнхэр өнгөтэй. Эхнэр дээлний нударганы хэлбэрийг цомбон туурай, дэлбэн туурай хэмээн ялгадаг бөгөөд залуу хүмүүс цомбон, настай хүмүүс дэлбэн нударга хэрэглэнэ. Эхнэр хүний үс нь эвэр үстэй гэх ба залуу хүүхэн нь гэзэгтэй байна. Залуу бүсгүйчүүд зангидсан улаан сампинтай залаатай тоорцог өмсөж гэзгэндээ хар өнгийн утсан цацаг сүлждэг. Эмэгтэй хүний ахуйн хэрэглээнд зориулан “таван саваагүй” бүтээсэн ба үүнд чихний ухуур, хумсны хир авагч, хямсаа, шүдний чигчлүүр, хэлний хусуур зэрэг байдаг. Үүнийгээ бүснээсээ унжуулна.Бүснээсээ олон өнгийн даавуу унжуулдаг нь арчиж цэвэрлэх угаахад зориулагдсан байдаг.Эхнэр дээлийн гадуур өмсөх ууж нь ханцуйгүй, энгэр нь тууш задгай өмсгөл юм. Уужны урт дээлийн урттай тэнцүү, оноо нь дээлийнхээс ялигүй богино байдаг. Уужийг гоёлын болон энгийн гэж ялгахаас гадна цээж ууж, урт ууж гэж хоёр янзаар хийдэг. Ууж нь гэрийн эзэгтэйн ёслол, хүндэтгэлийн өмсгөл болдог юм.
Хотон 
Үндсэн өнгө нь хар өнгө, Улиралдаа тохируулан тэрлэг, хүрэм, цув хэрэглэдэг. Бусад ястнаас ялгагдах онцлог нь эмэгтэй нь ууж богинотой, энэ нь нэгд: захирч байсан ноён нь бусад ястнаас ялган танихын тулд, хоёрт нь: морь унахад тохируулж болно.
 Буриад эмэгтэй
Буриад эмэгтэйн дээлийн энгэр нь хурц омогтой, гурвалсан эмжээртэй тэрхүү эмжээрийн дээд хэсэг нь цайвар өнгийн(хоргой) эд үүнийхээ удаа хар хилэнгээр мөн удаанд нь улаан өнгийн бөсөөр өнгө хослуулан эмждэг онцлогтой. Малгайны хар нь газар, цэнхэр нь уул, улаан нь нарыг билэгдэх ба 11 хөндлөн хэрээс нь Буриадын 11 овгийг нь төлөөлнө. Балжин хатныг дурсах үүднээс үе бүртээ өнгө өнгийн торгоор эмждэг. Балжин хатан болвоос оюун ухаан сэргэг, холч хараатай хатан байсан учраас Манж хааны зараалаар мөчөө тастуулан нас нөгчсөн домогтой гэдэг юм байна.Энгэрт байх гурван өнгө нь доор нь улаан, цус ба аз жаргалыг билэгддэг, дундлах хар нь зовлонг билэгдэх ба эмжээргүй байгаа нь тэр зовлонг өөртөө барьж тогтоолгүй гаргаж явуулна гэсэн утга санаа бүхий байна. Дээр нь ямар овгийн хүнээс шалтгаалан тэр өнгийг нь хаддаг. Жишээ нь Бодонгуд ногоон, Шарайд шар гэх мэт юм. Монголын Дорнод Хэнтий Сэлэнгэ аймгуудад амьдарч байна. Буриадын хувцас нь бусад монголчуудын хувцастай адилхан авч нарийн гоёл, эсгэц, хийц маягаар ялгаатай. Буриад эрэгтэйчүүдийн дээлний энгэр хурц омогтой, гурван эмжээртэй. Эмжээрийн дээд тал нь хөх буюу ногоон өнгөтэй. Үүнийг цагаалж гэдэг. Цагаалж эмжээрийн удаа нь хар хилэнгээр өргөн эмжинэ. Дараа нь түүний яг адил хэлбэрээр улаан эдээр эмжсэн байдаг. Эдгээр эмжээрийн дундуур хөндлөн, хол, хол гүйлгэн оёж, оёдлын хоорондох  зайгаар зөөлөн эд хийж хэд, хэд хамарласан хөшилт гаргаж гоёл хийнэ. Дээл, тэрлэгний энгэрийн гутгаар оёлыг дээд, дунд, доод тэнгэр хэмээн тайлбарлах бөгөөд энэ нь эртний шүтлэг бишрэлийн ойлголтыг тусгасан ч байж болох.  Дээлийн хормой, ханцуйн үзүүрийг хилэн буюу хар өнгийн өөр эдээр өргөн эмжинэ. Хижээл хүний нударга том, залуу хүнийх бага хоёр янз байв. Нударгыг  хурганы арьс, ангийн үсээр хийж  хоргой, торгомсгоор эмждэг.Эрэгтэй дээлийн захны ар нь өндөр, захны товч хадах хэсэг нь намхан. Буриад эрэгтэйчүүд хантааз хэрэглэнэ. Хантааз нь  хоёр ташаандаа оноотой, өргөн эмжээртэй, хошмогтой, энгэр нь ердийн дээлийн маягтай юм.
Цаатан
Цаа маллаж амьдардаг ба цааныхаа арьсаар нь хувцас болон гэр сууцаа хийдэг. Эмэгтэй нь элдэв чимэггүй цагаан өнгөтэй байдаг. Монголын Хөвсгөлийн тайгад амьдарч байна.
- See more at: http://segsgermaa.com/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB-%D0%B1%D0%B0%D1%85%D0%B0%D1%80%D1%85%D0%B0%D0%BB-%D2%AF%D0%BD%D0%B4%D1%8D%D1%81%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%B4%D1%8D%D1%8D%D0%BB/#sthash.GUDGzSJt.dpuf

1 comments:

Unknown said...

tsaatan plz
\

Post a Comment